Үйлчилгээний нөхцөл
1. Үйлчилгээний зориулалт
Энэхүү платформ нь эмчийн алсын хяналт, зөвлөгөө, үзүүлэлт, чат зэрэг үйлчилгээг үзүүлэх зориулалттай. Яаралтай тусламж, эмнэлгийн яаралтай нөхцөлд ашиглахгүй. Яаралтай үед 103 эсвэл ойролцоох эмнэлэгт хандана уу.
2. Бүртгэл ба хариуцлага
Та бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахгүй. Өөрийн нэрийн өмнөөс буруу мэдээлэл оруулсан тохиолдолд хариуцлагыг өөрөө хүлээнэ.
3. Эрүүл мэндийн мэдээлэл
Таны оруулсан үзүүлэлт, зураг, чат нь эмчийн хяналтад зориулагдана. Мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана.
4. Төлбөр ба эрх
Зарим үйлчилгээ идэвхтэй багц/төлбөртэй холбоотой. Төлбөр баталгаажсаны дараа эрх нээгдэнэ. Багцын хугацаа дууссан үед зарим хэсэг хязгаарлагдана.
5. Зөвшөөрөл
Бүртгүүлэх товчийг дарснаар та эдгээр нөхцөлийг уншиж, зөвшөөрсөнд тооцно.